Арматурын үнэ гурван сая 50 мянган төгрөгт хүрээд байна

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр арматур импортлогчидтой уулзлаа. Монголын арматурын зах зээлийн 40-50 хувийг эзэлдэг "Улаанбаатар менежмент", "Үүртээл" ХХК-ны удирдлагуудтай уулзсан юм.

FB IMG 1621903177352

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр арматурын 1 тонн тутмын үнэ хэдхэн хоногийн өмнө 3 сая 300 мянгад хүрсэн.

Харин өнөөдрийн байдлаар 3 сая 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Хэдий . Учир нь дэлхийн зах зээл дээр арматурын үнэ хэлбэлзэлтэй байна. Тиймээс гол нийлүүлэгч болох Хятад болон Оросын зах зээлийн нөхцөл байдлыг харах юм байна.

FB IMG 1621903172031
Арматур импортлогчид арматурыг нөөцлөхгүйгээр, дотоодын зах зээлээ таслахгүй байх чиглэлийг барьж ажиллаж байгаагаа хэллээ. Барилга, хот байгуулалтын яамны зүгээс арматур импортлогчдоо дэмжихийн тулд хил, гаалийн татвараас чөлөөлөх боломжтой эсэхийг судалж, холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлээд байна. Харин импортлогчдын зүгээс тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэдгийг учирласан юм.

Коронавирус цар тахлын улмаас аж. Тиймээс дотоодын зах зээлд хомсдол үүсэх эрсдэл гардгийг хэллээ.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Э. Золбоо Төрийн байгууллага, хувийн хэвшлээ дэмжиж хамтран ажиллах тал дээр анхаарч ажиллана гэлээ. Мөн цаашдаа ган боловсруулах үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх боломжтой эсэхийг судалж, гадагш гаргах мөнгөн урсгалаа ч дотоодоо барих асуудал дээр мөн санал солилцсон юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.