Сайдад халдсан Д.Совдыг хоёр ч үндэслэлээр яллагдагчаар татаж болзошгүй

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн биед өнгөрсөн баасан гаргийн 17.40 цагийн үед Дэмбэрэлнямын Совд гэх эр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Сайдыг Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг, төрийн тусгай хамгаалалттай БШУЯ-ны байр руу орж явахад нь дээрх хүн халдсан юм. Тэрбээр аж. Шилний хагархайд сайдын зовхи бага зэрэг шалбарснаас өөрөөр гэмтээгүй гэдгийг эх сурвалжууд хэлэв.
юм. Тэрбээр ингэж халдахаасаа өмнө твиттер хуудсандаа “Хүүхдүүдэд Хятад вакцин хийж байгааг яаралтай зогсоо. Ийм шийдвэр гаргасан Боловсрол, шинжлэх ухааны сайд, холбогдох шатны буруутай хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна” хэмээн бичсэн байв.
. Түүгээр ч тогтохгүй БСШУЯ-нд хүртэл эрх бүхий албан тушаал хашиж байсан гэнэ. Улмаар нэлээд хэдэн байгууллагад мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга зэрэг албан тушаалд томилогдон, хамгийн сүүлд “ДЦС-IV” ХК-ийн дэд захирлаар 2019 оны арванхоёрдугаар сар хүртэл ажиллаад УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болж чөлөөлөгдсөн нэгэн юм. .
Түүнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст Эрүүгийн хуулийн 11.6-д заасан хүний биед хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэгтэй танилцаад мөн хуулийн 19.3-т заасан төрийн өндөр албан тушаалтны амь, биед халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзвэл нэмж уг зүйл заалтад зааснаар яллагдагчаар татах гэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.