СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэгийн чөлөөт бөхийн алдарт тамирчин хүн амины хэргээр баривчлагджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Чөлөөт бөхийн Олимпын медальт тамирчин болох Сушил Кумарыг Энэтхэгийн өөр нэгэн чөлөөт бөхийн тамирчныг хөнөөсөн хэрэгт сэжиглэн, баривчилсан гэж орон нутгийн цагдаа нар мэдээлжээ.

Хэргийг тодруулбал, энэ сарын 4-ний өдөр тус улсын нийслэл Энэ хэргийн дараагаар Кумар хууль хяналтынхнаас зугтан, Энэтхэг даяар аялан, нуугдсан аж.

"Чхатрасал" цэнгэлдэх хүрээлэнд болсон зодоонд оролцсон өөр нэгэн бөх халдлага үйлдсэн этгээдийг Сушил Кумар гэж тодорхойлсон болохыг цагдаа нар мэдэгдсэн байна. Харин Кумарын өмгөөлөгчид түүнийг гэм буруугүй гэж мэдэгдэн, цагдаа нарыг нэг талыг барьж байна хэмээн буруутгаж байгаа юм. 

Тэрээр мөн Дэлхийн аваргын цолтой бөгөөд Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмаас алтан медаль хүртэж байсан аж. Харин Сагар Данхар нь Өсвөрийн улсын аварга байсан бөгөөд Дели хотын цагдаагийн ажилтны хүү байжээ.

Энэхүү явдал нь Энэтхэгийн бөхийн ертөнцөд гарч буй хоёр дахь аллагын хэрэг юм. Уг хэргээс хэдхэн сарын өмнө тус улсын бөхийн дасгалжуулагч Сухвиндер Мор таван хүний ​​амь насыг хөнөөсөн хэргээр баривчлагдсан билээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.