Л.Энх-Амгалан сайдад халдсан Д.Совдыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр хэлэлцэнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан руу хутгатай этгээд халдаж, нүдэн тус газарт нь цохиж гэмтээсэн ноцтой хэрэг өнгөрсөн баасан гарагт гарсан. Уг этгээдийг хэрэг үйлдсэн даруйд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид дайчлан баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа бөгөөд үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэхээр болжээ.
Тус шүүхийн цагдан хорионы асуудлыг хариуцсан шүүгч нь яг одоо өөр шүүх хуралдааныг даргалж байгаа бөгөөд уг хурлаас гарч ирмэгцээ Д.Совдын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгийг тус шүүхийн тамгын газраас хэллээ.
Сэжигтэн Д.Совдод Эрүүгийн хуулийн 11.6 буюу хүний биед хөнгөн гэмтэл учруулсан, 19.3 буюу төрийн өндөр албан тушаалтны амь биед халдсан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.