Вакцин үйлдвэрлэгчид ядуу буурай улс орнуудад 2.3 тэрбум тун вакцин амлав

Цар тахлын үеэр баян чинээлэг болон ядуу буурай улс орнуудын хоорондын ялгаа улам бүр нэмэгдэж байгааг тэмдэглэсэн дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дуусжээ.

"Их Хорь" болон Европын Холбооны гүйцэтгэх удирдлагыг нэгтгэсэн Тус уулзалтыг зохион байгуулагч Италийн Ерөнхий сайд Марио Драги эдгээр хувийн компаниудын оруулсан хувь нэмрийг "Онц бөгөөд гайхалтай" хэмээн тэмдэглэсэн юм.

AP 21141606143999

Энэхүү амлалтын хүрээнд АНУ-ын "Pfizer" ба ХБНГУ-ын "BioNTech" компаниуд өөрсдийн вакцины нэг тэрбум тунг тараах бол "Johnson & Johnson" компани 200 сая тун, харин "Moderna" компани 100 сая тун вакцинаа нийлүүлэх аж.

Түүнчлэн "Pfizer", "BioNTech" компаниуд ирэх онд нэмэлт нэг тэрбум тун вакциныг түгээхээр амлаад байгаа бол Европын Холбооны улсуудын зүгээс 100 сая тун вакцин өгөхөөр болжээ.

ДЭМБ-ын тэргүүн аж.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.