Конгод галт уулын дэлбэрэлт болж, 15 хүн амиа алджээ

Конгогийн зүүн хэсгийн Гома хотын Нирагонго галт уул өнгөрөгч бямба гарагийн шөнө дэлбэрч, дор хаяж 15 хүн амиа алдан, 500 гаруй байшин галд шатан, үгүй болсон гэж албаны хүмүүс мэдээлжээ.

Шөнийн харанхуйд тэнгэр гэнэт улаан өнгөөр гэрэлтэж эхлэхэд хүмүүс яаран сандран зугтсан бөгөөд үүний улмаас үүссэн эмх замбараагүй байдлын үеэр мөн хэд хэдэн хүний амь үрэгджээ.

210522153501 01 congo volcano 0522 exlarge 169

10002

хэмээн НҮБ-ын Хүүхдийн агентлагаас мэдээлсэн байна. Мөн ням гарагийн байдлаар 170 гаруй хүүхэд сураггүй алга болоод байгааг тэмдэглэжээ.

Нирагонго галт уул хамгийн сүүлд 2002 онд дэлбэрсэн бөгөөд тухайн үед Гома хотын хэдэн зуун оршин суугч нас барж, 100 мянга гаруй хүн орон гэргүй болж байжээ.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.