Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын дээд бүтцийг угсарч дуусгажээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улсын Засгийн газар, Эрдэнэс таван толгойн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км Төмөр замын дээд бүтцийг угсарч дууссантай холбогдуулан Дорноговь аймагт айлчилж, бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцжээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа бие бүрэлдэхүүний барьж буй уг төмөр зам ашиглалтад орсноор экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс тээврийн зардал гурав дахин багасаж, тээвэрлэлт 5 дахин өсөх тооцоо байгаа юм.
Монгол Улс 2020 оны зургадугаар сарын 13-ны өдөр Зүүнбаян-Таван толгой чиглэлийн эхний 50 километр төмөр замыг дуусгаж, хүлээн авч байсан бол өнөөдөр Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 416.1 км төмөр замын дээд бүтцийг угсарч дуусгалаа:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.