БШУ-ны сайд Л.Энх-Амгалан руу мэс барьсан этгээд дайрсан хэрэг гарчээ

Тэрээр уг асуудлаараа өөрийн цахим хуудаснаа тайлбар бичжээ.

"Насанд хүрээгүй хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг, эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлье.

Монгол Улсын Засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохыг мэдэгдэж байна.

Мөн энэ сэдвээр далимдуулж миний амь насанд халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна..." гэжээ. 

Түүнийг хүүхдүүдэд албадан вакцин хийх гэж байна гэж үзсэн эцэг, эхчүүдийн төлөөлөл ийн зүй бус авир гаргасан байна.

FB IMG 1621606607668

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.