БНСУ-д өөр төрлийн вакцинуудын тунг холих клиник туршилт явуулна

Өмнөд Солонгосын Засгийн газар өөр өөр компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинуудын тунг холих талаар клиник туршилтыг явуулна гэдгээ мэдэгджээ.

Европын зарим оронд уг вакцинжуулалтын аргыг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд тус судалгааны үр дүнгээс шалтгаалан БНСУ-ын эрх баригчид мөн зөвшөөрөл олгох эсэх нь тодорхой болох юм.

Үүнтэй харьцуулахад, зөвхөн "АстраЗенека" вакцины хоёр тунг тариулсан хүмүүст тогтсон эсрэг биет нь арай бага үйлчилгээтэй байсан гэнэ.

Тэгвэл БНСУ-ын эрүүл мэндийн ахлах албан тушаалтан "Бид "АстраЗенека" вакцины эхний тунгаа тариулаад байгаа иргэдийн дунд судалгаа явуулж, тэдэнд "Пфайзер" эсвэл бусад зөвшөөрөлтэй вакциныг тарина" хэмээн мэдэгджээ.

Тус улсад одоогийн байдлаар нийт хүн амынх нь 2.5 хувь буюу 1,180,516 хүн цар тахлын эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа юм.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.