СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-05-21

LIVE: Д.Даш: Шүүгч Х.Идэр, З.Болдбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж магадгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
2 жилийн өмнө

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, болон өмгөөлөгч Б.Баасанцогт нар биеэ үнэлэгч авсан гэх бичлэг энэ оны нэгдүгээр сард цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ёс зүйн хорооны хурал өнөөдөр болсон ч, хэргийг энэ сарын 25-нд хэлэлцэхээр тогтжээ. Энэ талаар бид "Дархан Ногоон Монгол" нэгдлийг дарга Д.Даштай ярилцлаа. 

"Дархан Ногоон Монгол" нэгдлийг дарга Д.Даш:

-Шүүх хурлыг зориудаар хойшлуулаад байна уу даа гэсэн хардлага байна. Иймд шүүгч энэ сарын 25-нд хэргийг хэлэлцэнэ, дахин хойшлуулахгүй гэж мэдэгдлээ. Бичлэг цацагдаад бараг дөрвөн сар болчихлоо. Цар тахлаас болж хойшлоод өдий хүрлээ л дээ. 

Х.Идэр, З.Болдбаатар нараас гадна "Энканто" хотхоны архидан согтуурсан зургаан шүүгчийн асуудлыг бас хэлэлцэнэ. Зарим эмэгтэй шүүгч нь тэндээ хоносон байж болзошгүй байгаа. Мөн, Б.Баасанцогт өмгөөлөгчийн шүүгч, АТГ ажилтан, цагдаа, прокурорууд руу мөнгө шилжүүлсэн асуудал байгаа. Бүгд ноцтой хэрэг. Яагаад гэхээр Х.Идэр нарын үйлдлээс болж олон нийтийн шүүхийн байгууллагад итгэх итгэл алга болсон. Хонгилын менежер Б.Баасанцогтоос болж Өмгөөлөгчдийн байгууллагын нэр хүнд асар их унаж байна. Х.Идэр нар одоо ч ажлаа хэвийн хийгээд, хүчингийн хэрэг шийдээд явж байна шүү дээ. Эрхийг нь түдгэлзүүлж өгөөч гэдэг хүсэлтийг сая шүүхэд тавилаа. Б.Баасанцогтын өмгөөлөх эрхийг хугацаагүйгээр хасаж өгөх байх гэж найдаж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.92

Sadar shuugchdiig zailuulaa

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.92

ЦААДУУЛЫГ ЧИНЬ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛДАГ ЭРХЭМ БАЙГАА БОЛОХООР АЯГҮЙ БОЛ ЯЛ ЗЭМГҮЙ Ч ГАРЧ МЭДНЭ. МӨРӨӨРӨӨ ЯВАА ОЙР ДОТНЫХОО НӨХРИЙГ ҮХЛҮҮТ БОЛГОСОН, ХҮЙС ТЭМТЭРЭГЧИД ХҮРТЭЛ ЯЛ ЗАВШДАГ БУСАРМАГ НИЙГЭМД БИД АМЬДАРЧ БАЙНА.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.