Нэг удаагийн хуванцар хаягдлын талаас илүү хувь нь 20 компаниас гаралтай

Дэлхий даяарх нэг удаагийн хэрэглээний хуванцар эдлэлийн хог хаягдлын талаас илүү хувь нь ердөө 20 компаниас гаралтай болох нь судалгаагаар тогтоогджээ.

Лондонгийн Эдийн засгийн сургуулийг оролцуулсан консорциумаас явуулсан судалгааны хүрээнд нэг удаагийн бүтээгдэхүүнд шаардлагатай түүхий эдийг үйлдвэрлэдэг мянга орчим үйлдвэрийг судалсан байна.

Эрдэмтэд бүх хуванцар материалын гол суурь болох полимерийг үйлдвэрлэдэг компаниудыг судлан, хуванцар хангамжийн гинжин хэлхээний ард хэн байгааг тогтоох гэж зорьсон аж.

106487571 1588189006121shopping

 96999806 gettyimages 466150954

Бусад компаниудаас дурдвал АНУ-ын "Dow", БНХАУ-ын "Sinopec", БНСУ-ын "Lotte Chemical", Их Британийн "INEOS" зэрэг корпорацууд байгаа аж.

Уг судалгааны явцад мөн аль улс нэг удаагийн хуванцар хог хаягдлыг хамгийн ихээр үүсгэдэг болохыг хүн амын тоонд нь үндэслэн тогтоосон байна. Энэхүү үзүүлэлтийг Австрали улс тэргүүлсэн бол АНУ хоёрдугаарт бичигджээ.

Коронавирусийн цар тахлын үед амны хаалт ба бусад хамгаалалтын болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэрэгцээнээс үүдэн хуванцар бүтээгдэхүүний эрэлт өссөн байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.