СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Бусад | 2021-05-15

“Эрэн хайх, аврах бүлэг” шинэ байртай болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 331 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн Хужирт суманд байгуулагдсан “Эрэн хайх, аврах бүлэг”-ийн шинэ байрны шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. 

Энэхүү байр нь 281 метр квадрат бүхий 2 давхар бөгөөд 8 өрөө, автомашины хоёр граштайгаас гадна сургалтын танхим, хоолны заал, аврагчдын амрах өрөөтэй байх юм.

Сумдад ажиллаж байгаа алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, сумын удирдлагаас онцгой анхаарч, холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.