СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СӨРӨГ ТАЙЛБАР: Ц.Нямдорж VS Э.Бат-Үүл

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Даваа гараг буюу 05-р сарын 10-нд болсон "Засгийн газрын 100 хоног" хэвлэлийн хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "С.Зоригийн хэргийн захиалагч Э.Бат-Үүл" хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл  Э.Бат-Үүл өнөөдөр хариу мэдэгдэл хийлээ. Тэрээр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг Зоригийн хэргийн захиалагчтай холбоотой гэж мэдэгдэв.

Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Би 2016 оны 3-р сараас хойш хэлмэгдсэн иргэдийн асуудлаар хөөцөлдөөд байгаа хүн дээ. Би баян тарган хүний араас хөөцөлдөөгүй. Би эрх мэдэлтэй хүний араас хөөцөлдөөгүй. Эд нар хэлмэгдсэн гэдгийг хэтэрхий сайн мэдэж байгаа учир би хөөцөлдөөд байгаа юм. Монголд шударга ёс гэж байдаг юм уу, үгүй юм уу. Хууль ёс гэж байдаг юм уу, үгүй юу... Тэрийг үзэх гэж хөөцөлдөөд зургаан жил болж байгаа юм. Миний хэлсэн үгийг мушгиад байгаа юм. Би юу гэж хэлсэн юм гэхээр... Захиалагч гэх хүмүүсээ зарлахыг би хууль хяналтын байгууллагаас, цагдаагаас шаардана гэж хэлсэн юм байгаа юм ш дээ. Захиалгаар хүн алсан гээд шийтгэчихээр нь.

Би захиалагч гэдэг үг хэрэглэхдээ “гэх” гэдэг үг хойд талд нь заавал хэлж явдаг.  Яагаад вэ гэвэл, тэр үедээ хэргийг шүүсэн, шалгасан, хянасан бүх хүмүүс захиалагчийг тогтоож чадаагүй байж захиалгаар хүн алсан гээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрт ял халдаачихсан. Энэ хэрэгт захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан.

Тэр Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр шүү! Хамжигчаар Б.Булганыг татсан. 10 сар хорьсон. Тогтоож чадаагүй тавьсан. Хамтрагчаар А.Ганхуяг гэдэг хүнийг татсан. Тогтоож чадаагүй тавьсан. 8 сар хорьсон.

Тэр Амгаланбаатар гэдэг нь 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар яриад байсан. Ийм юм байгаа учраас би хүн хэлмэгдүүлсэн гэж тууштай үзэж байгаа юм. Энэнд ямар ч эргэлзээ байхгүй!

 Э.Бат-Үүл: Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагчтай холбоотой

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл: Ц.Нямдорж С.Зоригийг бүрэлгэсэн хэргийн захиалагч байж болзошгүй маягтай санаа бүхий зүйлүүдийг энэ хэргийг хянан шалгах үйл ажиллагаанд оролцож байсан албаны хүмүүс ярьж байсан явдлыг би сүүлийн үед үндэстэй юм болов уу гэж бодож байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж ер нь энэ хэргийн захиалагчтай холбоотой юм биш үү гэсэн ийм бодол улам бүр төрөх боллоо гэдгийг мэдэгдэхийг хүсэж байна. Хэрэв Ц.Нямдорж энэ хэргийн захиалагч байж магадгүй гэсэн миний энэ хардлага үнэн байх юм бол С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гаднын захиалгатай хэрэг гэсэн үг.

Та бүхэн мэднэ. Ц.Нямдорж бол гаднын тусгай албатай холбоотой байсан тухай манай тагнуулын байгууллагын тухайн үеийн хариуцлагатай хүмүүс мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдсэнийхээ төлөө улсын нууц задалсан хэргээр яллагдсан.. Улсын нууц задалсан хэргээр...Тэр хүмүүсийг Ц.Нямдоржийг гүтгэсэн хэргээр бас яллаж байсан. Р.Чойномоос хойш анх удаа Б.Баатар генерал бол хүнийг гүтгэсэн хэргээр ял хүлээсэн хуулийн практик тогтсоныг Баабар бичсэн байсан. Энэ Ц.Нямдорж сайдыг гаднаас төрд шургалсан хорт могой гэдгийг би зориуд хэлье. Ер нь Ц.Нямдорж сайд бол Монголын төрийн бодлогыг хэд хэдэн удаа эвгүй муухай элэгдэж байсныг нь би мэднэ. Их хачин зан гаргаж байсан. Маш эгзэгтэй үед нь Монголын төрийг эвхэртэл элэгдэж байсан.

Их хачин зүйл хийдэг байсан. Тийм учраас тагнуулын байгууллагад хандана. Шүүхийн байгууллагад хандана. . 20 жил С.Зоригийг бүрэлгэсэн хэргийг элдэв бусын аргаар сүйдэллээ, зогсоолоо, гацаалаа... Социализмын үед КГБ-ын гар хөл болсон бүхэл бүтэн боловсон хүчний арми Монголд байдаг юм. Энэ арми хүчээ алдаагүй юм байна, Монголд...

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ард
2 жилийн өмнө
202.9.40.191

Мэнгэт олон жил нууж байсан бол хөтөлцөөд явна биздээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.