LIVE: УБ хотод үйл ажиллагаа явуулдаг 900 СӨХ-ны үйл ажиллагааг "шилэн" болгов

Улсын хэмжээнд 1500 гаруй Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ үйл ажиллагаа явуулдаг. Үүний 926 нь  Улаанбаатар хотод бий. Харин СӨХ-ны үйл ажиллагааг, эрх үүргийг нь хамгаалах СӨХ-ны дээд зөвлөл байдаг ба тус зөвлөлд 900 СӨХ нэгджээ.

СӨХ-ны сарын төлбөрийн тухайд хөдөө орон нутагт дунджаар 3000-15 мянган төгрөг, Улаанбаатар хотод 15-30 мянган төгрөг байдаг бол 10 хүрэхгүй хувь нь 200,000 төгрөгөөс дээш төлбөр авдаг. Эдгээр СӨХ-уудад нийт 24000 орчим ажилтан, албан хаагчид ажилладаг.

Харин иргэдийн дунд СӨХ-ны үйл ажиллагаа, үйлчилгээг төдийлөн сайн мэддэггүй бөгөөд төлбөрийг нь огт төлдөггүй айлууд ч байдаг. Тиймээс ШӨХТГ -т иргэд СӨХ-ны асуудлаар ихээхэн гомдол ирүүлдэг аж.

Иймд аль аль талдаа ойлгомжтой байх үүднээс айл өрхийн төлж буй төлбөр хаана, юунд зарцуулагддаг, иргэн СӨХ-д ямар үнэлгээ өгөх, ямар шаардлага тавьж болох талаар хоёр талын эрх, үүргийг тодорхой болгох хэрэгтэй гэж ШӨХТГ-аас үзэж байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэж, СӨХ-ны үйл ажиллагааг "шилэн" болгож нэгдсэн апп-тай болж байгааг зарлалаа. Эхний ээлжид СӨХ-ны дээд зөвлөлийн гишүүн болох 900 СӨХ хамрагдаж үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгоод байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.