СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-09

БЗД-ийн ЗДТГ-ын зарим хэлтэс гадна талбайд үйл ажиллагаа явуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын зарим хэлтэс гадна талбайд үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, өнөөдрөөс эхлэн иргэдэд зарим төрийн үйлчилгээг үзүүлж эхлээд байгаа билээ. аж.

Тухайлбал:

Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс,

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,

Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсүүд тус тус гадна байрлаж ажиллах юм.

Гадна байрлаж ажиллах байшингийн хувьд Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төвөөс хийсэн "Баянзүрхэд үйлдвэрлэв" байшинд ажиллах аж.

Яагаад гадна ажиллаж байгаа шалтгааныг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөөс тодруулахад:

" Тиймээс нэгдүгээрт иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, хоёрдугаарт төрийн алба хаагчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, гуравдугаарт төрийн үйлчилгээг зогсолтгүй үргэлжлүүлэх зорилгоор иргэдийн хамгийн их төрийн үйлчилгээ авдаг хэлтсүүдийг гадна байрлуулсан. Иргэд та бүхэн төрийн үйлчилгээг авахдаа халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, төрийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээрэй" хэмээн тэмдэглэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.