СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-09

Хөвсгөл аймгийн "Авьяас" сургуулийн талбайд мянган мод тарьжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Бүх нийтээрээ мод тарьдаг энэ өдөр Хөвсгөл аймгийн "Авьяас" сургуулийн хамт олон сурагч, төгсөгч, эцэг эхчүүдийнхээ оролцоотой сургуулийнхаа талбайд мянган мод тарьжээ.

нь энэ юм. Тус төслийн нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцож, аймагтаа 1 сая мод тарьж, ногоон суварга босгох аяныхаа талаар танилцуулсан байна. 

Тус аймагт сүүлийн таван жилд 120 орчим мянган ширхэг мод бут суулгасан ч иргэд модоо арчлан тордож ургуулах мэдлэг, мэдээлэлгүйн улмаас үр дүн багатай байдаг аж. Иймээс "Ногоон суварга" аяны хүрээнд мэргэжлийн байгууллагууд иргэд аж ахуйн нэгжид мэдээлэл, зөвлөгөөг тогтмол өгч ажиллахаар болсон байна.

судалгааны дүн гарсан учраас "Ногоон суварга босгоё" аяныг өрнүүлэхээр болсон гэдгээ Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан онцолжээ.

Энэ аяны хүрээнд Тогтвортой хөгжил түншлэлийн "Амгалан дэлхий" ТББ хүүхдийн орчинг моджуулах "Амгалан дэлхий" төслөө Хөвсгөл аймгийн төрөлжсөн сургалттай "Авьяас" сургуулиас хэрэгжүүлж эхэлснээ мэдэгдсэн юм.

"АМГАЛАН ДЭЛХИЙ" ТББ-ын тэргүүн Д.Даваадулам "Ногоон суварга бүтээх Хөвсгөлчүүдийнхээ үйлсэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Тэгшхэн сайхан гудамтай, эмх цэгцтэй хороололтой, өөрийн гэсэн өвөрмөц байшин хаустай Хөвсгөл аймгийн сум суурин саглагар модтой, ногоон гоёлтой бол улам ч сайхан орчин бүрдэнэ. Ургахгүй нь, болохгүй нь гэж хэлэх эрх хангай нутгийнханд үгүй юм аа гэж бид уриалж байна" гэж ярьжээ.  

Төслийн хүрээнд тус ТББ Хөвсгөл аймагт 1,000 мод хандивлаж, цаашид орон нутгийн иргэдийг модоо үржүүлэхэд нь зориулж биологийн ухааны доктор, байгаль орчны гавьяат ажилтан  Н.Чимид дендерлогичийн "Хажуу газар ургадаг хайлаас мод" төслийг "Авьяас" сургуульд гардуулсан байна.

Төслийг хамтран хэрэгжүүлэгч төрөлжсөн сургалттай “Авьяас” сургуулийн нийгмийн ажилтан Г.Батцэцэг ярихдаа "Хүүхдүүдэд мод үржүүлгийн тухай мэдлэг олгох, байгаль орчноо хамгаалах ажилд уриалахдаа хэлээд өнгөрөхөөс илүү томчууд өөрсдөө мод тарьж үлгэрлэн харуулсан нь үр өгөөжтэй. Ингэж мод тарьж, үрсэлгээ суулгах нь хүүхдүүдэд байгалийн ухааны хичээлээр заалсгаснаа бодитоор мэдэрч сурах боломж олгож байна.  гэсэн юм.  

Мөн "Амгалан дэлхий" ТББ, "Авьяас" сургуулийн "Модны үнэ цэнэ, ач тус" сэдвээр хамтран зохион байгуулсан гар зургийн уралдаанд нийт 40-өөд бүтээл ирсэн байна.

Тэднээс "Дэлгэрмөрөн" цогцолбор сургуулийн 3-р ангийн сурагч Б.Уянгацэцэг, "Авьяас" сургуулийн 8-р ангийн сурагч А.Энх-Ундрал нар тэргүүн байр, "Авьяас" сургуулийн 5-р ангийн сурагч Б.Аззаяа, "Рашаант" сургуулийн 8-р ангийн сурагч Б.Сугарнаран нар хоёрдугаар байр, "Дэлгэрмөрөн" цогцолбор сургуулийн 2-р ангийн сурагч Б.Ариун-Эрдэнэ, 3-р ангийн сурагч Номунгоо, Нутгийн аваргууд сургуулийн 8-р ангийн сурагч З.Үнэнбаяр, "Хатгал" сургуулийн 9-р ангийн сурагч Г.Дэлгэрмаа нар гуравдугаар байранд шалгарчээ.

Уралдаанд оролцсон нийт сурагчиддаа хашаандаа сайхан төгөлтэй болоорой гэж зохион байгуулагчид нь жимсний бут, хайлаас бэлэглэсэн байна.

Хүүхдийн орчинг моджуулах     

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Давка
2 жилийн өмнө
202.126.90.138

Гоё, хэрэгтэй сайхан ажил. Өрнөөд үргэлжлээд яваасай

энхзул
2 жилийн өмнө
103.212.117.24

Хичээл зүтгэлд н баяр хүргэё

Үнэн ялдаг
2 жилийн өмнө
202.55.188.102

Авьяасын бүх багш алчиддаа өндөр амжилт хүсье сайн үйлс дэлгэрэг

Наранчулуун
2 жилийн өмнө
202.126.89.30

Маш гоё

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.