СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ уурхайчдад танилцууллаа. Үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм.

Баяжуулсан сайн чанарын нэг тн нүүрсийг 136, хагас кокжсон бол 107, угаасан эрчим хүчний нүүрсийг 11 ам.доллараар зарна гэсэн тооцоо хийсэн байна. .

Засгийн газар мөн Тавантолгойд дулааны цахилгаан станц барихаар тусгасан. 450 МВт-ын хүчин чадалтай энэ станц томоохон бүтээн байгуулалтыг төсөл, хөтөлбөрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, төвийн эрчим хүчний системд боломжит хэмжээгээр эрчим хүч нийлүүлэх үндсэн үүрэгтэй. Шаардлагатай нийт санхүүжилтийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компанид хувьцаа эзэмших замаар, үлдэх хувийг зээл, тусламжаас гаргахаар төлөвлөж байгаа тухай Эрчим хүчний болон Сангийн сайд хэллээ. Дулааны цахилгаан станц байгуулахад учрах нэг хүндрэл нь усан хангамж. Үүнийг нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай хамт шийдвэрлэхийг Ерөнхий сайд чиглэл болгов. 

Ерөнхий сайд мөн "Эрдэнэс Тавантолгой" компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөтэй танилцлаа. Компани 2021-2025 онд олборлолтын хүчин чадал /209 сая м3 хөрс, 50 сая тн нүүрс/-ын  60 хүртэл хувийг  өөрийн техник, тоног төхөөрөмжөөр хийхээр төлөвлөсөн байна. Нийт 186 сая тн нүүрс олборлож, 172 сая тн-ыг борлуулснаар 10,742.4 сая ам.долларын орлоготой, 3,664.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана. Ингэснээр улсын төсөвт 2,482.1 сая ам.долларын орлого төвлөрүүлэх юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.