Өлсгөлөн зарлагч гишүүд УИХ-ын даргатай уулзаж байна

Төв талбайд өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дээр УИХ-ын дарга Г.Занданшатар очиж уулзсан билээ. Энэ үеэр тэрбээр гишүүдийг өлсгөлөнгөө зогсоохгүй бол би ирж суулт хийнэ хэмээн мэдэгдсэн.

Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд төв талбайд хуралдаж, цаашид хэрхэхээ ярилцсан ажээ. 

Тэгвэл дөнгөж сая гишүүд төрийн ордонд орж УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан байна. Тэд хоёр талаас ажлын хэсэг байгуулж, хамтран ярилцаж, гарц шийдэл олохоор тохиролцсон гэж УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудсаар мэдэгдэв. 

Тэрбээр "Өнөөгийн энэ нөхцөл байдлаас болж МАН, АН, ардчиллын нэр хүнд л хохирно. Эцэст нь Монгол Улс, Монголын ард түмний эрх ашиг хохирно" хэмээн жиргэлээ.

Яг одоо ажлын хэсгийн хуралдаан болж байгаа бөгөөд уулзалтаас гарсан үр дүн, өлсгөлөн зарлагч гишүүд цааш хэрхэх талаар тун удахгүй бид төв талбайгаас шууд дамжуулан хүргэнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.