Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүд дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирж уулзлаа. Тэрээр УИХ-ын гишүүдийн үгийг сонсч, ардчилалд санаа зовж буйгаа илэрхийлсэн юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга:
-УИХ-ын дарга бол та бүхнийг удирдаж байгаа ангийн дарга гэсэн үг. Та бүхний асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэх ёстой. Ж.Батсуурь гишүүний хэлдгээр “тэр хүнд 20-30 секундын бичлэг хэрэгтэй нь үнэн байх”.
Би уг нь та нөхөдтэй санал солилцъё гэж ирсэн юм. Ил бишээр санал солилцох асуудал байна. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал бол та нөхдийн санаа зовоод буй ардчиллын асуудал мөн.
Би 2017 онд Ардчилсан намаас олон зуун хүний санал, дэмжлэгийг авч ерөнхийлөгч болсон хүний хувьд ардчиллын төлөө санаа зовниж байна.
Харамсалтай нь эрх барьж буй коммунист намд үнэхээр л коммунист намын үүр уурхай нь байгаад байна гэдгийг сүүлийн үед харж байна л даа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.