АНУ-ын лобби фирмийн заавраар гадны улстөрчдийг Монгол улсын дотоод хэрэгт хутгасан уу

Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон энэ үед Ардчилсан намаас Америкийн “DCI” гэх лобби фирмтэй 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан нь хоёр долоо хоногийн өмнө ил болсон.

Улмаар тухай бүрт 100 мянган ам.доллар төлж хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг худалдан авах зорилготой бөгөөд түүнийгээ ч биелүүлж Монгол Улсын дотоод үйл явдлыг мушгин гуйвуулсан мэдээллийг олон улсад цацах оролдлогууд нь баримттайгаа гарч ирсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар гэсэн эх сурвалжтай тэдгээр мэдээлэлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг парламентаар хэлэлцэн хүлээн авсан асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан” зэргээр илт гуйвуулсан байсан юм. . Монгол Улсын дотоод асуудлын талаарх мэдээллийг нягтлалгүй ийнхүү явуулж байгаа нь тэдний хувийн санаачилгын гэхээс илүүтэй бэлдэж өгсөн мэдээлэл, зориудын явуулга байх магадлалтай юм.

Учир нь . Түүнчлэн “DCI” фирм нь Улс төрийн лобби, бохир кампанит ажил хийдгээрээ АНУ төдийгүй дэлхий дахинаа танигдсан компани юм. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль болон кампанит ажлуудад удаа дараа ажиллаж иржээ. Тухайлбал, Доналд Трампын 2016 оны сонгуульд Кэмбриж Аналитика болон Оросуудтай хамтран ажиллажээ. Мөн Мьянмарын сонгуульд 380 мянган долларын гэрээ байгуулан ажиллаж байсан төдийгүй Мьянмарын цэргийн дэглэм тогтоогчидтой ажиллаж байсан нь Нью-Йорк Таймс, Атлантик зэрэг Америкийн томоохон хэвлэлүүдээр дуулиан тарьж байсан юм. Энэ асуудлаасаа болж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөх сунгаанд Жон Мэккэйний зөвлөхөөр томилогдоод байсан “DCI”-ийн үүсгэн байгуулагч Дуг Гүүдеэр нь уг ажлаасаа халагдаж байв.

Ер нь энэ компани нь . Мөн энэ бичигт нь Төрийн нарийн бичгийн даргын зүгээс хариу ирүүлээгүй байгаа бөгөөд тэдний хувьд уг мэдээллийг нягтлан шалгах нь гарцаагүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.