СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-07

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох сая төгрөгийн ваучерийг ирэх долоо хоногоос тараана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

 

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.05.07) Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, тус компанийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нартай уулзаж, зээлгүй буюу 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад ваучер олгох, түүнийг мөнгөжүүлэх ажлын явцтай танилцлаа.

 “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компаниуд Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дээрх арга хэмжээнд шаардагдах

Энэ үйл ажиллагааны төлбөр тооцооны асуудалд ямар нэгэн саад бэрхшээл байхгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

- Нийтдээ энэ арга хэмжээнд 238.0 мянган ахмад хамрагдана. Түүнд 216.0 тэрбум төгрөг шаардлагатай. Манай яам ахмадуудад ваучер олгох, улмаар мөнгийг дансанд шилжүүлэх бэлтгэлийг хангасан гэж ярилаа.

 УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Тэтгэврийн зээлгүй буюу 1.0 сая төгрөгөөс доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудаас энэ арга хэмжээг хэзээ хэрэгжүүлж эхлэх талаар УИХ-ын нэр дээр нэлээд санал хүсэлт ирж байна. Цар тахлын хөл хорионы дэглэмтэй, улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд таагүй нөлөө үзүүлж буй энэ үед уг мөнгийг олгох нь зүйтэй байна гэж ахмуудад санал хүсэлтдээ дурдаж байгаа юм.

Тиймээс ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг ирэх даваа гарагаас эхлэн яаралтай зохион байгуулах чиглэлийг Та бүхэнд өгч байна. Ваучер олгохдоо ахмадуудыг бөөгнөрүүлж, хөл хорионы дэглэмийг зөрчихгүйгээр гэрт нь, гарт нь хүргэхэд анхаарч ажиллаарай гэлээ.

Ийнхүү иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа нөхөн төлөх тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдлээ.

Үүнээс өмнө 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 228.5 мянган иргэний 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн бол одоо 238.0 мянган иргэнд 216.0 тэрбум төгрөг олгогдохоор болж байна. Нийтдээ ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээнд 466.5 мянган ахмад хамрагдаж, 911.0 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.88

600000 tugrugiin zeelee teglvvlsen hvn yah we zurvv tootsogdoh uu

Gan
2 жилийн өмнө
202.126.90.64

2020nod tetgewret orsn hvn yahin terin todorhoi helwel

Zochin
2 жилийн өмнө
185.101.139.60

Khoshnogo Zandandhatariig alnaa, alnaa chamaig asshole bitch, DIE!!!!GoAWAY

Ербол
2 жилийн өмнө
66.181.161.72

Тэтгэвэрийн зээлгүй байсан ямар хүмүүс авах юм бэ

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.4

belen mongo xeregtei bxaa

Унш
2 жилийн өмнө
192.82.74.146

Яршигоо хэзээ хаана хэрэглэгдэх нь мэдэгдэхгүй цаас тараах нь! Өгөх гэж бгаам бол дансанд нь л хийгээч дээ!!!

irgen
2 жилийн өмнө
202.126.89.165

Zandanshatar erdee ch hamaagui.Buh mungenii ehleliig EK Battulga tavij.ih er zeeliig darj egsen.MAN ta nar naad hunee shoroon dooguur bulj duuslaa.Yasan hun chanargui maluud ve.Bolovsrol .chadvariin huvid HUUKees havi iluu.Delhiin avarga hun bnlee shuu.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.