Энэтхэг улс юун дээр алдав

Дэлхий даяар коронавируст цар тахал тархсанаас хойш жил гарны хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд цар тахлын тархалт харьцангуй тогтвортой байсан Энэтхэг улсад сүүлийн саруудад бөмбөг дэлбэлсэн мэт халдварын тохиолдол өсч, дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байна.

Ганга мөрөнд биеэ угаадаг хинду шашны баяр, улс төрийн сонгуультай холбоотой жагсаал цуглаан зэрэг нь халдварын тархалтыг огцом ихсэхэд нөлөөлсөн гэж шинжээчид харж байна. Пүрэв гарагт л гэхэд хоногт .

Энэтхэгийн эрх баригчид чухам ямар алдаа гаргаснаас 1,3 тэрбум иргэнээ айдаст автуулсныг шинжээчид дүгнэжээ...

Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар өнгөрсөн жилийн гуравдугаар сард буюу цар тахал тархаж эхэлсэн даруйд үйлдвэр, сургууль, албан газар, дэлгүүрүүдийг хааж, дотоодын болон олон улсын нислэгүүдийг бүрэн зогсоож, бүхэлдээ хөл хорионы дэглэмд шилжсэн.

Үүний дүнд хамгийн оргил үедээ буюу 2020 оны есдүгээр сард хоногт дээд тал нь 100,000 шинэ тохиолдол бүртгэгдсэн юм. Улмаар халдварын тархалт аажмаар буурч, энэ жилийн нэг, хоёрдугаар саруудад хамгийн бага түвшинд хүрсэн.

. Учир нь Засгийн газар цар тахлын хоёр дахь давлагаа ирж буйг умартан, хэтэрхий эрт баяраа тэмдэглэсэн бололтой.

india reasons covid19 02

Коронавирусийг намжаасан ялалтаа тэмдэглэж эхэлсний дараа ард иргэд хамгаалалтын дүрэм журмаа баримтлахаа больж, амны хаалтаа тайлан, зай барихаа болив. Эдгээр хүмүүсийн тоонд Модигийн Засгийн газрын сайдууд ч багтаж, амны хаалт зүүх дүрмийг баримтлахаас татгалзаж, сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа хүрээнд олон нийтийн цугларалт арга хэмжээг урьдчилан сэргийлэлгүй ил задгай зохион байгуулжээ.

india reasons covid19 03

Сонгуулийн кампанит ажлаас гадна дөрөвдүгээр сарын эхэнд хинду шашны хамгийн том баяр Кумбх Мелаг тэмдэглэж олон сая иргэн Ганга мөрний усанд биеэ угаасан байна. . Өөрөөр хэлбэл сүүлийн гурван сарын хугацаанд тус улсын 20 сая иргэн халдвар авсан байна.

Тус улсад эрүүл мэндийн тогтолцоо нурж, шинжилгээ, эм бэлдмэл, эмнэлгийн ор бүхэлдээ хомсодсон бадалтай байна. Хүчилтөрөгчийн хангамж, тусгаарлах байр хаанаа ч хүрэлцэхгүй байгаа ажээ. Вакцинжуулалт хийж байгаа ч хүн амын ердөө 0,15 хувийг нэг хоногт вакцинжуулах хүчин чадалтай байна.

india reasons covid19 07

Эх сурвалж: New York Post

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.