LIVE: Говь-Алтай аймгийн хүнс тээврийн жолооч нар: Хоногийн 45 мянгаар буудалд тусгаарлаж байгааг эсэргүүцэж байна

Аймгийн онцгой комиссоос Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу хүнсний тээвэр хийж буй жолооч нарыг аймагт долоо хоног тусгаарлах шинэ журам үйлчилж эхэлжээ. Журам ёсоор хоногийн 45 мянгаар долоо хоног /нийт 315 мянган төгрөг/ зочид буудалд тусгаарлагдах болсон нь тээврийн жолооч нарт хүнд цохилт болоод байгааг бид сурвалжиллаа.

Тээврийн жолооч нарын хувьд нэг удаагийн тээвэрт явахдаа дунджаар 1,8 сая төгрөгийн ашиг олдог гэв. Үүнээсээ 800 мянган төгрөгийг шатахуунд зарцуулахаас гадна хотод байх хугацааны хоол унд гээд сая хүрэхгүй төгрөгтэй гэртээ очдог. Гэтэл

Тээврийн жолооч нарын хувьд Улаанбаатар хотод ирэх, гарахдаа PCR шинжилгээ өгдөг. Улаанбаатар хотод PCR шинжилгээний цэгийн тоо буурсанаас болж зарим жолооч нар төлбөртэй шинжилгээ өгч, иргэдийг ачааг тээвэрлэхэд хүрчээ. Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос . Үүнээс болж автомашины зээлтэй олон жолооч тээвэрт явж чадахгүй хүнд байдалд ороод байгаа аж.

Нэгэн тээврийн жолоочийн зээл нь нэхэгдсэн тул тээвэрт явах зөвшөөрөл өгөхийг аймгийн холбогдох хүмүүсээс хүсэхэд “Чи яах гэж автомашин авсан юм бэ. Өөрөө зээлээ төлөхгүй юу” гэх зэргээр дарамталсан талаар ярилаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.