СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-07

LIVE: Богдхан уулын зэрлэг ноход хүүхэд рүү дайрсан тохиолдол бүртгэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Нийслэлийн Захирагчийн алба, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран Богд уулан дахь золбин нохой устгалын ажлыг үргэлжлүүлэн явуулж байна. Учир нь зэрлэгшсэн ноход ан амьтан барьж иддэг байсан бол сүүлийн үед аялагчид руу, тэр дундаа хүүхэд рүү хүртэл дайрсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.

Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Ганзоригт:

-Нийслэл хотод өвөлжсөн зээрийн тасарсан сүргийг дагаж хамгаалахгүй бол зэрлэг ноход бариад байна. Тарвага барьж байгаа. Буга руу хүртэл ноцсон асуудал гарсан. Унаганы сэг зэмтэй бид таарсан. Богд уул руу алхаж яваа иргэд, тэр дундаа хүүхэд рүү дайрсан тохиолдол бүртгэгдээд байна. Арцат, Чулуутын амны ноход иргэд рүү дайрсан. 

-Зэрлэгшсэн нохдыг устгаад байгаа ч дийлдэхгүй байх шиг. Тоо толгой нь хэд орчим байна вэ?

-Хотын айлд тэжээж байгаад, хаяж, төөрүүлсэн ноход шүү дээ. Хүнээс айдаггүй нь хамгийн аюултай. Олон тоогоор устгаад эхлэхээр хот руу орчихдог. Зогсохоор нь буцаад уул руугаа гарчихаад байгаа. 

Нохой устгалын "Өлтэй" компанийн зохион байгуулагч С.Ганболд:

-Иргэдийн тэжээж чадахгүй хаясан үүлдрийн том том ноход унага, даага барих нь энгийн үзэгдэл болж байна. Гэтэл иргэд бидний ажлыг ойлгодоггүй. Монголчууд нохойгоо дээдэлдэг. Иргэдийн 80 хувь нь бидний ажлыг сөрөг талаас нь хардаг. Ямар ч амьтны үр төл хөөрхөн байдаг. Томроод эхлэхээр нь гудамжинд төөрүүлээд хаячихдаг нь Богд уул руу гарчихаад байна. Бид бололцоогоороо устгадаг ч дийлдэхгүй байгаа. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.