LIVE: Яг одоо манай долоон боксчин тулалдана
51 дэх удаагийн Чехийн гран-при боксын олон улсын тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
![Asia [Recovered] 01 01](https://livetv.mn/storage/posts/May2021/Asia [Recovered]-01-01.jpg)
18 орны нийт 99 боксчин тулалдах энэ удаагийн тэмцээнд манай улсаас Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор есөн боксчин тулалдана. Манай баг бүрэлдэхүүний мэдээлэл болон тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр манай улсаас дараах тамирчид тулалдлаа.
- Эмэгтэйчүүдийн 57кг жинд О.Есүгэн 4:1 Швейцарын Б.Сандраг хожсон
- Эрэгтэйчүүдийн 75кг жинд О.Бямба-Эрдэнэ 5:0 Финландын А.Мухаммедийг хожсон
- Эмэгтэйчүүдийн 60кг жинд М.Намуун 0:5 Польшийн Р.Анетад хожигдлоо.
Харин өнөөдөр манай улсаас дараах тамирчид тулалдах хуваарьтай байна.
- Эмэгтэйчүүдийн 51кг жинд Л.Алтанцэцэг Польшийн боксчинтой
- Эрэгтэйчүүдийн 63кг жинд Б.Чинзориг Германы боксчинтой
- Эрэгтэйчүүдийн 75кг жинд О.Бямба-Эрдэнэ Чехийн боксчинтой
- Эмэгтэйчүүдийн 57кг жинд О.Есүгэн Шведийн боксчинтой
- Эрэгтэйчүүдийн 52кг жинд Х.Энхмандах Италийн боксчинтой
- Эрэгтэйчүүдийн 57кг жинд Х.Энх-Амар Унгарын боксчинтой
- Эрэгтэйчүүдийн 69кг жинд Б.Мишээлт Словакын боксчинтой тус тус тулалдана.
Тулааны дараалал:

Тулааны дараалал

Тулааны дараалал
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.