СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-06

LIVE: Б.Батзориг: Сонгуультай холбоотойгоор гэр бүлийн гишүүдийн регистрийн дугаар асууж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Иргэд рүү танихгүй дугаараас залгаж, хувийн болон гэр бүлийн гишүүдийн талаарх мэдээллийг өгөхийг хүсэх тохиолдол гарч байгаа аж.

Энэ үедээ янз бүрийн байгууллагын нэр барьдаг байна. Хууль зүйн ухааны доктор Б.Батзоригт өнөөдөр ийм зүйл тохиолдсон ба вакцин хийлгэсэн хүмүүсийн буюу насанд хүрсэн гэр бүлийн гишүүдийнх нь регистрийн дугаарыг төрийн албаны нэр барьсан этгээд шаарджээ. Хэрвээ хувь хүн өөрийн мэдээллийг бусдад сайн дураар өгвөл дараа нь хуулийн дагуу арга хэмжээ авахуулж, гомдол гаргах эрхгүй болдгийг тэрээр ийнхүү анхааруулж байна.

Хууль зүйн ухааны доктор Б.Батзориг:

-Сонгуультай холбоотой юу үгүй юу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ өнөөдөр над руу 12 цагийн үед залгаад “Ковидын вакцин хийлгэсэн хүмүүсийнхээ мэдээллийг өгөөч ээ” гэж шаардсан. Ямар учраас холбогдож байгааг асуугаад, бүх мэдээлэл хороон дээр байгаа, тэндээс лавлаж асуухыг хүссэн. . Тэгэхээр нь би “Та төрийн албан хаагч, төрийн ажил хийж байгаа бол иргэдийн мэдээлэл цахимжаад, бүгд бүртгэлтэй байгаа. Яагаад хувь хүний мэдээллийг авах гэж байгаа, хаана ямар албан тушаал эрхэлдэгээ хэл” гэхэд утсаа шууд тасалсан.

Үүнээс үүдээд гэдгийг хэлмээр байна. Жишээ нь, би энэ хүнд өөрийнхөө мэдээллийг хэлээд өгчихсөн бол дараа нь миний мэдээллээр янз бүрийн асуудал гарахад би гомдол гаргах эрхгүй болж байгаа юм.

Ковидоос гадна Статистикийн газраас мэдээлэл авах гэж байна гэх мэтээр их холбогддог. .

Сонгуультай холбоотой тан руу залгаж байвал нэр барьж байгаа байгууллага руу залгаж мэдээлэл өгч арга хэмжээ авахуулах ёстой юм.

. Байгууллагын нэр барьж залилан мэхлэх, бусдын өмчид халдаж, орон байранд нэвтэрсэн гэх үндэслэлээр эрүүгийн хууль зөрчсөн үйлдэл шүү дээ.

гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.