Филиппиний Ерөнхийлөгч Синофармын вакцин хийлгэсэндээ уучлалт хүсч, буцаажээ

Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте хоёр хоногийн өмнө  эмч нарынхаа зөвлөснөөр БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн. Тэгвэл эхний тун вакцинаа хийлгээд удалгүй .

Хятадын Синофарм болон Синовак үйлдвэрийн вакцинуудад ДЭМБ зөвшөөрөл олгохоор энэ долоо хоногт хэлэлцэж байна. Гэвч Филиппин улсад Синофармын вакциныг хүлээн зөвшөөрөөгүй тул Ерөнхийлөгчийг улс орондоо зөвшөөрөгдөөгүй вакциныг хийлгэлээ хэмээн хурцаар шүүмжлэх болжээ. Тиймээс Ерөнхийлөгч Дутерте Хятадын талаас Синофарм биш, зөвхөн Синовакийн вакцинуудыг цаашид хүлээн авна хэмээн шаардсан байна.

Шүүмжлэлд өртсөн төрийн тэргүүн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан “намайг битгий дуурайгаарай, судалгаа байхгүй тул аюултай байж болзошгүй шүү, таны биед муу байж магадгүй, би Синофармын вакциныг сонгож хийлгэсэн цор ганц хүн нь болъё” хэмээн мэдээлжээ.

sinopharm vaccine china serbia

Филиппин нь коронавируст цар тахалд нэрвэгдсэн Зүүн Өмнөд Азийн улс орнуудын нэг бөгөөд сая гаруй хүн халдвар авч, 18,000 хүн нас бараад байна.

Эх сурвалж: ВВС  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.