Шведэд таван долоо хоногт зургаан эмэгтэйг хороожээ

Дэлхийн хамгийн аюулгүй улс орнуудын нэг Шведэд таван долоо хоногийн дотор зургаан эмэгтэй бусдын гарт амь насаа алджээ. Энэ нь хүйсийн тэгш бус харьцаан дээр суурилсан гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэнийг харуулж байна.

Дээрх золгүй тохиолдлууд гурван мужид, гурван өөр насны ангилалд хамаарагдаж байгаа ажээ. Харамсалтай нь тэдгээр эмэгтэйчүүдийг бүгдийг нь ойр дотно харилцаатай эрэгтэй хамтрагчид нь хороосон хэрэгт сэжиглэгдэн баригджээ. Нэг эмэгтэйг өдрийн цагаар хотын төвд хороосон бол өөр нэг эмэгтэйг галт тэрэгний буудал дээр хороосон байна.

Эдгээр үйлдэл Шведийн охид эмэгтэйчүүдийн дунд хүчирхийлэл нэмэгдсэнийг илтгэж айдас түгшүүр ихэсчээ. .

Хүний эрхийг хамгаалагчид дээрх халдлагууд цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотой гэж үзэж байна. Хэдийгээр хөл хориог албан ёсоор тавихаас эрх баригчид зайлсхийж байгаа ч эмэгтэйчүүд халдвараас сэргийлэхийн тулд ихэнх цагаа гэртээ өнгөрүүлэхээс өөр аргагүй болж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.