"Нэг хүн-Нэг эмч" аяны хүрээнд эмч нарт 50,000 төгрөгийн амин дэм бэлэглэжээ

Улаанбаатар Пийс Авенью Ротари Клуб нь Ковид-19 цар тахлын эсрэг тэмцлийн ачааны хүндийг үүрч, эрсдэлтэй орчинд өдөр, шөнөгүй ажиллаж буй эмч, сувилагч, асрагч нартаа талархлаа илэрхийлэн, сэтгэлийн дэм өгч, дархлааг дэмжих зорилгоор #1Love1Package – #НэгХүнНэгЭмч аяныг санаачлан эхлүүлээд байна.

Аяны хүрээнд Улаанбаатар Пийс Авенью Ротари Клубын гишүүд дархлаа дэмжих бэлгийн багцыг бүрдүүлж, цар тахалтай нүүр тулан тэмцэн ажиллаж буй Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн 55 эмч, сувилагч, асрагчдад гардууллаа. #1Love1Package – #НэгХүнНэгЭмч аяны хүрээнд дархлаа дэмжих 50,000 төгрөгийн үнэ бүхий бэлгийн багц гаргажээ. Үүнд:

-Витамин С 1000 IU Витагрипп чацарганатай мөхлөг

-Витамин Д3 1000 IU

-Салимон спиртэн ханд

-Эко уусдаг цай

-Санитас гар ариутгагч гель

-Энхжин - Дархлаа сэргээх цай 

-Vitos Цэнэг - Дархлаа сайжруулах бэлдмэл

-Гар утасны ярианы нэгж багтжээ. 

182571849 188450459677956 9043325043475668719 n

182865217 546081869692781 7360640320921134678 n

182503872 221826699278357 2872963970992449908 n

181931638 503867187434706 6811085477226700087 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.