БНСУ-ын орон сууцад гал гарч, монгол иргэн нас баржээ

Өмнөд Солонгосын Кёнги мужийн Бучон хотод байрлах гурван давхар орон сууцны байшинд гал гарч, 30 орчим насны монгол эрэгтэй нас баржээ.

Гал өнөөдөр өглөөний 05:45 цагт гарсан бөгөөд гал сөнөөгчид шуурхай ажиллан, галыг 33 минутын дотор унтраасан байна.

Байшингийн оршин суугчдаас "Хоёр давхарт гал гарсан бололтой" гэх дуудлагыг авсны дараа орон нутгийн гал унтраах ангийн 37 алба хаагч 15 техник хэрэгслийг дайчлан галыг унтраахаар ажиллаж, 06:18 цагт бүрэн унтраасан аж.

Гал гарах үед хохирогч эрэгтэй гэртээ ганцаараа байсан нь тогтоогджээ.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.