Алга болсон эмэгтэйг таван сарын дараа хавцлаас эсэн мэнд олжээ

АНУ-ын Юта мужид өнгөрсөн оны 11 дүгээр сард нэгэн эмэгтэй сураггүй алга болжээ. Хагас жил орчим сураггүй алга болсон эмэгтэйг хадан хавцал дундаас эсэн мэнд олсон байна.

47 настай эмэгтэй өнгөрсөн хугацаанд хаягдсан майханд өвс, хөвдөөр хооллож, голын усаар ундаалж амь зууж байжээ. Сураггүй болсон тухай дуудлага ирсний дараа АНУ-ын Ой хамгаалах газрынхан түүний машиныг олж, үүнээс хойш хэдэн долоо хоногийн турш мэргэжлийн мөрдөгчид, аврах албаныхан хайгуулаа үргэлжлүүлсэн боловч байршлыг нь тогтоож чадаагүй байна.

3dcf2540 ad1b 11eb b97f 5a057d4ac954

. Азаар эмэгтэй биедээ ямар нэг бэртэл гэмтэл аваагүй ч бие нь сульдсан, жин хассан байдалтай байжээ.

utah woman found 01 ht jc 210504 1620149949014 hpMain 16x9 1600

Олон сарын турш өөрт байсан хүнсээ дуусгаж өвс ногоо, ургамлаар хооллож амьд үлдэх нь маш хүнд гэдгийг хайгуулчид хэлсэн байна. Түүнийг олсон даруйдаа эмнэлэгт хүргэжээ. Мөрдлөг үргэлжилж байгаа бөгөөд оюуны бэрхшээлтэй байж болзошгүй хэмээн урьдчилан таамаглаж байна.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.