LIVE: Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, З.Энхболд нарыг хэлэлцээрийн ширээнд яаралтай суухыг шаардав

Ардчилсан нам /АН/ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй болох бодит нөхцөл үүссэн тул Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос мэдэгдэл гаргалаа.

Тэд Ардчилсан намыг сүүлийн 15 жил удирдаж ирсэн хүмүүсийн хоорондын харилцаанаас үүдэж нам анх удаа замбараагүй нөхцөл байдалд шилжиж, цаашилбал Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй хэмжээнд хүрлээ.

Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, АН-ын дарга С.Эрдэнэ, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарыг АН-ын төв байранд яг одоо хүрэлцэн ирж, хэлэлцээрийн ширээнд яаралтай суухыг уриалж бас шаардаж байна гэлээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.