Өсвөр насны хүү өдөр өнжүүлэхэд халдлага үйлджээ

Бразилийн Санта Катарина мужийн Саудадес тосгонд өсвөр насны хүү өдөр өнжүүлэх газарт халдлага үйлдэж таван хүний амийг хороосон байна. Гэмт этгээдийн хутганд өдөр өнжүүлэхэд байсан бага насны гурван хүүхэд, хоёр ажилтан өртөж амиа алджээ.

Гэмт этгээд нь 18 настай өсвөр насны хүү бөгөөд урт үзүүртэй чихрийн нишингийн хутгаар халдлага үйлдсэн байна. Халдлагад өртөж гэмтэж шархадсан дөрөв дэх хүүхдийг эмнэлэгт хүргэжээ.

Орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө 10 цагийн үед халдлага гарсан. Гэмт этгээд өөрийгөө хороохыг оролдож, шархдуулсны дараа эмнэлэгт хүргэжээ. Гэмт этгээдийн биеийн байдал маш хүнд байна.

Өсвөр насны хүү чухам яагаад уг аймшигт халдлагыг үйлдсэн шалтгаан тодорхойгүй байна. Халдлага гарах үед ажилтнууд хэдэн арван хүүхдийг нуухыг оролджээ. . Тус өдөр өнжүүлэхэд гурав хүртэл насны хүүхдүүдийг хүлээж авдаг байжээ.

Аймшигт халдлагын дараа тосгоны оршин суугчид хэргийг шударгаар шүүж, хэрэгтнийг шийтгэхийг шаардаж уур бухимдлаа илэрхийлсэн байна. Санта Катарина мужид гурав хоног гашуудал зарлалаа.

 118332911 83da0924 ba27 465d b31e 124a976dc696

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.