Н.Алтанхуяг АН-ын гишүүний бүртгэлд байхгүй байна
Орхон аймгаас бие даан нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг саяхан АН-ын гишүүнээр элсэж, УИХ дахь бүлэгтээ орсон билээ.
Н.Алтанхуягийг 2019 оны дөрөвдүгээр сард Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн АН-ын намын хорооноос хөөсөн юм. Түүнийг "Соёлын төв өргөөний хүзүүвчинд байрлаж байсан АН-ын байрыг долоон тэрбум төгрөгөөр зарсан", “Намын шинэ байр барина хэмээн хандив цуглуулсан. Уг мөнгөнөөс өөртөө “Лексус 570” автомашин авахуулсан" хэмээн буруутгасан юм.
Харин саяхан түүнийг АН-ын гишүүнээр бүртгэхдээ “Н.Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүргийн АН-ын хороонд гишүүний бүртгэлтэй байсан” гэж мэдэгдэж байв.
Гэтэл түүнийг АН-ын гишүүн биш гэсэн утгатай албан бичгийг СХД-ийн АН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Г.Очирбат Дотоод сонгуулийн хороондоо хандан илгээжээ. Тус албан бичигт, “Норов овогтой Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүдийн бүртгэлд байхгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.