Мехико хотод метроны гүүр нурж, 24 хүн амиа алджээ

Мексикийн нийслэл Мехико хотын метроны гүүрэн гарц нурж, амиа алдагсдын тоо дор хаяж 24 болсныг орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Өнгөрөгч даваа гарагийн орой болсон энэхүү осол нь метроны түүхэн дэх хамгийн аймшигт ослуудын нэг болсон бөгөөд тус улсын нийтийн тээврийн системийн бүтцийн бүрэн бүтэн байдлын талаар олон асуулт гарч ирж байгаа юм.

1000 (2)

1000 (1)

Гэвч орон нутгийн албаныхан илүү нарийвчилсан, хараат бус шалгалт хийлгэхээр Норвегийн компанийг хөлсөлжээ.

Амиа алдсан 24 хүний 21 нь ослын газар дээр нас барсан бол бусад нь эмнэлэгт нас баржээ. Одоогийн байдлаар тэдний зөвхөн тавыг нь хэн болохыг тогтоогоод байгаа ба амиа алдсан хохирогчдын дунд хүүхдүүд байжээ.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.