Нийгмийн Даатгалын Шимтгэлийн хувь хэмжээг бууруулахыг ажил олгогчид шаарджээ.
7-р сарын 1-ээс эхлээд:
Энэ нь одоогийн бидний төлж байгаагаас 6 хувиар нийтдээ нэмэгдэж байгаа юм.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ хүргүүлэх
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах тухай
ШААРДЛАГА
COVID-19 цар тахлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5,3%-аар агшиж, ҮСХ-оос хийсэн судалгаагаар бизнес эрхлэгчдийн 94%-ийнх нь борлуулалтын орлого буурч, 70 орчим хувь нь санхүүгийн хүндрэл, тэр дундаа ажилчдынхаа цалин, НДШийг төлөхөд хүндрэлтэй болсноос шалтгаалан үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй болсон (3 удаагийн судалгаагаар энэ тоо өссөөр байсан) гэж үзэж байна.
Гэтэл УИХ-ын 2019 оны 12-р сард баталсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль”-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу НДШ-ийн хувь хэмжээ 26% болж нэмэгдсэн ба энэ заалт одоо 7-р сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Энэ хүнд цаг үед НДШ-ийн өсөлт нь ажилтан, ажил олгогчид ирэх санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлж, ажлын байр цөөрөх, ажилтнуудын цалингийн хэмжээ буурах, өр зээлийн хэмжээ нэмэгдэх, татвар, нийгмийн даатгалын орлого тасалдах, төсвийн алдагдал нэмэгдэх ноцтой эрсдлүүдийг бий болгох болно.
Иймд ажил олгогчид бид дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг ШААРДАЖ байна.
Үүнд:
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед бусад улс орнууд НДШ-ийн хувь хэмжээг нэмэх бус чөлөөлөх, хөнгөлөх, түр бууруулах арга хэмжээ авч байна. Иймд ажил олгогчид бидний шаардлагыг судлан үзэж хариу өгнө гэдэгт итгэж байна.
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ
2021 оны 5-р сарын 5-ны өдөр
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.