Залуу боксчин тулааны үед авсан гэмтлийнхээ улмаас нас барлаа

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд Польш улсын Кийлс хотноо сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ зохион байгуулагдсан билээ.

66 орны 486 тамирчин оролцсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн -81кг жинд тулалдсан Иорданы Рашид Аль-Свайсат тулааны үеэр тулааны үеэр хүнд цохилтод орж ухаан алдсан юм. Улмаар шууд эмнэлэгт хүргэгдэн тархины мэс засалд орсон ч 10 хоногийн дараа амьсгал хураасан байна. Тэмцээнийг зохион байгуулагч Сонирхогчдын боксын олон улсын холбооны зүгээс /AIBA/ дараах мэдэгдлийг гаргасан байна. "Иорданы шилдэг боксчин Рашед Аль-Свайзат маань 18-хан насандаа хорвоог орхилоо. Түүнд гэрэлт ирээдүй байсан нь дамжиггүй. Бид Рашедийн гэр бүл, найз нөхдийн нэгэн адил гашуудаж байна. Гүн эмгэнэл илэрхийлье" хэмээжээ.  

608843c42030275c7b2d7742

6079e7db3ea8f6 84573337

kielce rashed al swaisat wurde am 16 april noch im ring behandelt

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.