Вакциныг эсэргүүцэж байсан эмч коронавирусээр нас баржээ
Кенийн нэрт эмч хэдий ч хэт туйлшрагч болон, коронавирусийн вакцины эсрэг кампанит ажлыг өрнүүлж байсан Стивен Каранжа цар тахлын халдвар аван, нас баржээ.
Каранжа Кенийн иргэдийг "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэх шаардлагагүй гэж мэдэгдсэн бөгөөд оронд нь халуун уурт сууж, эм хэрэглэхэд болно гэж зөвлөж байсан аж. Тэрээр мөн коронавирусийн цар тахлыг дэлхийн хүн амыг хянах зорилготой төлөвлөгөө гэж тодорхойлсон бөгөөд "Майкрософт" корпорацын үүсгэн байгуулагч Билл Гейтсийг энэхүү хуйвалдааны нэг хэсэг гэж хэлсэн байна.
Харамсалтай нь Стивен Каранжа өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт нийслэл Найроби дахь хувийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт нас барсан байна. Тэрээр нас барахаасаа өмнө тус улсын Католик эмч нарын холбооны тэргүүнээр ажиллаж байжээ.
Одоогийн байдлаар Кени улсын 800 мянга гаруй иргэн цар тахлын эсрэг вакцин тариулаад байгаа бөгөөд хүнд хэлбэрийн гаж нөлөө бүртгэгдээгүй байгаа юм.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.