Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүх: 1993 оны сонгууль
Монгол Улс сарын дараа буюу 6-р сарын 9-ний өдөр зургаа дахь төрийн тэргүүнээ сонгоно. Харин найм дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгуулна.
Манай улс Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш анх удаа 1993 онд ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан түүхтэй. Түүнээс хойш долоон удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж таван ерөнхийлөгчийг сонгон, ажиллуулаад байна. Дээрх таван ерөнхийлөгчийн гурав нь буюу П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар тус бүр улиран сонгогдож, найм, найман жил Ерөнхийлөгчийн суудалд суужээ. Харин Н.Энхбаяр, Х.Баттулга нар нэг удаа буюу дөрвөн жилээр Ерөнхийлөгчийн суудалд суужээ.
Үе үеийн ерөнхийлөгчийн сонгуулийн мэдээллийг цувралаар хүргэх бөгөөд энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны сонгуулийн мэдээллийг хүргэе.
1993 оны Ерөнхийлөгчийн сонгууль тухайн оныхоо 6-р сарын 6-ны өдөр өглөөний 07:00:-22:00 цагийн хооронд орон даяар зохион байгуулагджээ.
Энэ сонгуульд :
Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/, Монголын социал демократ нам /МСДН/ хамтран
Пунсалмаагийн Очирбатыг,
Монгол ардын хувьсгалт нам /МАХН/ Лодонгийн Түдэвийг нэр дэвшүүлжээ.
Тухайн сонгууль:
Сонгогчдын тоо: 1.106.403
Сонгогчдын ирц: 92,73%
Үр дүн:
Пунсалмаагийн Очирбат -57,8%
Лодонгийн Түдэв -38,7%-ийн санал авч, хамгийн анхны Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбат 51 насандаа сонгогдож байв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.