Энхтайваны гүүрийг өнөөдөр 20:00 цагаас хааж, зам засварын ажил хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг өгсөн. Энэ дагуу Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг хааж хэв гажилтын заадас засварын ажил хийхээр болсон юм.

Тодруулбал, . Ингэснээр Улаанбаатар хотод тогтоосон хөл хорионы хугацаа дуусах хүртэл засварын ажлыг хийж гүйцэтгэх талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалт, хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат хэллээ.

176986371 286016223006399 5086936716056064772 n 20210429021302

Тэрбээр “Энхтайваны гүүр 1961 онд ашиглалтад орсон. Үүнээс хойш 1983, 2004 онд их засварын ажлуудыг хийж байсан. . Уг нь аравдугаар сард хийхээр төлөвлөж байсан ч Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хөл хорионы үед хөдөлгөөний ачаалал багатай байгаа учраас Энхтайваны гүүрний засварын ажлыг хийх нь зүйтэй гэж үзсэн. Хөл хорионы үед бусад зам засварын ажлууд мөн үргэлжилж байгаа” гэлээ.

176967271 279724907031305 4528482258826957204 n 20210429021302

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.