СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-29

LIVE: Ж.Хунан: Цагдан хорих ангиудад коронавирусийн халдвар авсан нийт 329 хоригдол байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Хорих ангиудын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор ХЭҮК-оос ял эдэлж байгаа эрсдэлтэй бүлгийн иргэдийг суллах зөвлөмжийг Хууль зүйн сайдад хүргүүлжээ. Энэ талаар ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунантай ярилцлаа. 

ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан: 

-ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид бид нар өчигдөр ажиллалаа. Агааржуулалтын системгүйгээс хоригдол болон хоригдогч нар халдвар авч байна. . Халдвар авсан хоригдлуудыг 2-8 хүнтэйгээр тусгаарласан байна. Энэ нь олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжөөр болохгүй. Ганц, ганцаар нь тусгаарлах шаардлагатай. 

Улаанбаатар, Дархан, Хархорин дахь хорих ангийн хүмүүжигч нарт коронавирусийн эхний тунг хийсэн байна. Хоёр дахь тунг цаг хугацаанд нь хийлгэх шаардлагатай. 

Иймд бид Хууль зүй, дотоод хэргийн сайдад өнөөдөр зөвлөмж хүргүүлж байна. Зөвлөмжид ганц, ганцаар нь тусгаарлах, санхүүжилтийг нь шийдвэрлэн илчлэг, амин дэмтэй хоол, хүнсээр хангах, ажилтан, албан хаагчдад илүү цагийн урамшуулал олгох, өмгөөлөгчдийн ажиллах нөхцлөөр хангах, онлайн уулзалт хийлгэх зөвлөмжийг хүргүүлж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.97

orshooloo gargaad sulalsan deer sh de zuun jil blj bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.