Германы эмнэлгийн ажилтан дөрвөн өвчтөнөө хөнөөжээ

ХБНГУ-ын зүүн хэсгийн Потсдам хотын "Оберлин" эмнэлгийн ажилтан дөрвөн өвчтөний амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн, саатуулагджээ. Цагдаа нарын мэдээлснээр уг ажилтан нь 51 настай эмэгтэй аж.

Орон нутгийн офицерууд өнгөрөгч лхагва гарагт дуудлага хүлээж авсан бөгөөд 21:00 цагийн өмнөхөн хэргийн газарт очсон байна.

Мөрдөн байцаагчид одоо хэргийн тодорхой нөхцөл байдлыг шалгаж байгаа хэдий ч саатуулагдсан эмэгтэйг аллагын гол сэжигтэн гэж үзэж байгаа юм.

Орон нутгийн Potsdamer "Neueste Nachrichten" сонинд мэдээлснээр амиа алдсан хохирогчид нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асарч, халамжилдаг "Сесснелда фон Сальдерн" байгууламжийн оршин суугчид байжээ.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.