СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-29

“Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд Богд хан уул руу алхдаг замыг бүрэн тохижуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

“Төгс хандлагаа өөрчилье” төрийн бус байгууллага /ТББ/ нь Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгээс эхлээд Дугуйцагааны орой хүртэл 3.5 км газар тохижилтын ажлыг иж бүрэн  шинэчлэх аяныг гуравдугаар сарын эхээр эхлүүлсэн.

Засгийн газраас иргэн бүрт олгосон 300 мянган төгрөгийг залуус өөрсдийн санаачилгаар Богдхан уулыг тохижуулахад хандивлаж байсан удаатай. 

“Хандлагаа өөрчилье” аяныг санаачлагч Ж.Энхжаргалан:

Цаашлаад хогийн цэгүүдийг дэлхийн жишигт нийцсэн стандарттай болгох, нүхэн жорлонг илүү ая тухтай мастер эко 00 болгоно. Уул өөд алхахаар 25 өөр төрлийн сандал бүхий амрах цэгүүдийг бүгдийг нэг стандартад оруулна. Элэгдэж хуучирсан саравчийг нэгдсэн брэнд өнгө төрхтэй болгоно. Сэтгэл шингэсэн бүтээн байгуулалтыг уулын аялагчид маань хайрлаж гамнан, зөв соёлтойгоор ууланд  аялах нь чухал. Тохижилтын хариуд бид ийм л зүйл хүсэж байна гэжээ. 

Дуслыг хураавал далай гэдэгтэй адил иргэн, ААН-үүдийн хандивлах мөнгөний хэмжээ чухал биш учраас “Хандлагаа өөрчилье” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

 Тэгвэл дээрх аяны хүрээнд хийгдэх ажил, тулгарч буй асуудлын талаарх хандивын нэвтрүүлгийг тавдугаар сарын 1-нд 19.30 цагаас NTV-ээр, (Монгол HD, Боловсрол, UBS, Парламент) тв сошиал пэйжүүдээр, мэдээллийн News.mn сайтаар нэгэн зэрэг орон даяар шууд дамжуулах юм байна. Мөн энэ өдөр шаардлагатай төсөв, хандивын дансанд цугларсан мөнгийг иргэдэд нээлттэй танилцуулах бөгөөд аяны бүтээн байгуулалт дууссаны дараа үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхээр төлөвлөж байгаа аж.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.