БНХАУ-ын хүн ам 1949 оноос хойш анх удаа буурчээ

Коммунист намын дарга Мао Зэдун БНХАУ байгуулагдсаныг зарлан тунхагласан 1949 оноос хойш тус улсын хүн ам анх удаа буурсан байна.

Энэхүү мэдээллийг тус улсын Засгийн газар энэ сарын эхээр зарлах ёстой байсан ч хойшлоод байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Хятадын яамдууд 2018 оноос хойш 1.4 тэрбум гэх албан ёсны тоог ашиглаж ирсэн билээ.

Висконсин-Мэдисоны их сургуулийн ахлах эрдэмтэн Фуциан И "АНУ-ын эдийн засагчид болон албаны хүмүүс БНХАУ-ыг дэлхийг тэргүүлэх эдийн засагтай болж, Америктай өрсөлдөнө гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ Хятад улс тэдний бодож байгаа шиг хүчтэй биш юм" хэмээн тэмдэглэжээ.

Хятадад хүн ам зүйн хямрал нүүрлэх гэж буй шинж тэмдгүүд илт байсаар ирсэн бөгөөд албаныхны ашигладаг албан ёсны хүн амын тоо нь үргэлж үнэн байдаггүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үйлдвэрлэлийн салбар дахь ажиллах хүчний хомсдол болон Хятадын хүн амын огцом хөгшрөлт нь бараг 20 жилийн өмнөөс ажиглагдаж эхэлсэн аж.

Эх сурвалж: South China Morning Post

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.