СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-28

Сураггүй алга болсон 16, 33 настай эрэгтэйн цогцсыг олжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ОБЕГ-ын хоногийн мэдээ: 

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Хүрэмтийн-Ам” гэдэг газар Иргэн Л /16 настай, эрэгтэй/ нь 04.25-ны өдрийн 12:30 цагийн орчим Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэрлүүгээ явна гэж мотоциклтой гараад сураггүй болсон. Энэ сарын 26-нд 08:00 цагт мотоциклийг олж, 09:30 цагт Дэлгэр сумаас баруун урд зүгт 50 км-т “Хүрэмтийн-Амны Огторгоны бууц” гэдэг газраас цогцсыг олжээ. 

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Зүүн цагаан” гэдэг газар Малчин Д /33 настай, эрэгтэй/ 04.26-ны өдрийн 10:00 цагийн орчим мотоциклтой малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 04.27-ны өдрийн 07:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын ажилтнууд малчин Д /33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 04.27-ны өдрийн 06:45 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 18:00 цагт .

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрчим” 13 дугаар багийн /Мөрөн сумаас урд зүгт 12 км/-т “Дэлгэрмөрөн” гол “Хилэнтийн гүүр”-нээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 15:23 цагт очиж 32 минут ажиллан иргэн С /31 настай, эрэгтэй/-ыг аюулгүй болгон гүүрэн дээрээс буулган 15:55 цагт аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.