СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-27

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд QR кодгүйгээр зорчих шийдвэр гарчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Хөл хорионы үед эрүүл мэндийн салбарынхан хувийн автомашинаараа замын хөдөлгөөнд оролцох боломж бүрдүүлэх хүсэлтээ УОК болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн тухай ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр өчигдөр дурдсан. QR олголтыг хариуцаж байгаа ажлын бүрэлдэхүүний хувьд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хувийн унаагаараа заасан хугацаанд зорчиж, бусад үед албаны унаагаа ашиглах хэрэгтэй талаар дурдсан. Тэгвэл энэ шийдвэр нь ээлжээр ажилладаг эмч эмнэлгийн мэргэжилтнүүд хэрхэн зорчих талаар асуудал үүсгэсэн. 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 08-ны 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцоход тулгарч буй хүндрэлийг дараах байдлаар шийдвэрлэсэн байна. 

Цагдаагийн ерөнхий газрын удирдлагатай тохиролцсон ёсоор нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг QR кодгүйгээр ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн цагийн хязгаарлалтгүй, замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг төрөлжсөн мэргэжлийн төв, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэл эрүүл мэндийн газрын дарга, захирал нарт доорх албан бичгийг хүргүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.