Түүхэндээ анх удаа зургаан дэлхийн аварга тунан үлдлээ

178992859 324297452384916 6266801443631348136 n 01 

Энэ нь ДАШТ-ий түүхэнд тохиож буй анхны тохиолдол юм. Дэлхийн аваргууд шөвгийн 16-д бүгд шалгарсан ч дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан, дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс нар шөвгийн наймд үлдэж чадсангүй.

Харин шөвгийн наймд дараах тамирчид тунан үлдээд байна. 

Шөвгийн наймын оноолт
Шөвгийн наймын оноолт

Эдгээрээс хамгийн сонирхолтой учраа бол мэдээж дэлхийн аваргуудын дуэл болох тус бүр дэлхийн гурван удаагийн аварга болох Марк Виллиамс болон Марк Селби, тус бүр нэг удаа дэлхийн аварга болсон Жадд Трамп болон Шаун Мөрфи нарын учраа байх нь дамжиггүй. Харин Нейл Робертсон аваргын хувьд өнгөрсөн оны дэлхийн аваргад финалдсан Кайрен Вилсонтой шөвгийн наймд учраа таарсан. Энэ ч бас тун үзүүштэй тоглолт болно. Стуарт Бингхамын хувьд шөвгийн наймын хамгийн сул учраатай таарсан хэмээгдэж буй ч түүнтэй өрсөлдөх Антоны Макгилл шөвгийн 16-д домогт Ронниг буулган авсан гэдгийг мартаж болохгүй. 

Өнөөдөр хуваарь ёсоор /Улаанбаатарын цагаар/ 17:00 цагт Антони Макгилл болон Стуарт Бингхам, Нейл Робертсон болон Кайрен Вилсон нарын тоглолт явагдана. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.