СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-27

Эмнэлгийн зайлшгүй тусламж, үйлчилгээ авах жирэмсэн хүмүүс эмнэлгийн бичгээ үзүүлээд цаг харгалзахгүй зорчино

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 105 дугаар тогтоолоор 04 дүгээр сарын 25-05 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл 12 хоногоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгасан.

Энэ удаагийн 12 хоногийн хөл хориог үр дүнтэй болгох, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, халдвар тархах эрсдэлийг бууруулах, вакцинжуулалтын ажлыг халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулахгүйгээр эрчимтэй зохион байгуулахын тулд өмнөх хөл хорионоос илүү хатуу чанд зохицуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.  

Хөл хорионы өдрүүдэд төрийн болон хувийн хэвшлийн зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтнууд ажилдаа ирэх, буцах цагийг /өглөө 07:00-09:00, орой 17:00-20:00/ тогтоож, .  

Түүнчлэн иргэд өмгөөлөл, нотариатаар үйлчлүүлэхдээ 10:00-16:00 цагт үйлчлүүлэх, хүнс, ахуйн хэрэглээний бараа, түлш, зөөврийн ус авахдаа оршин суугаа хорооны болон хамгийн ойр хүнсний дэлгүүр, борлуулалтын цэг, худгаар үйлчлүүлэх, оршуулгын ажилд оролцох бол нийт автомашин 5, 10 иргэнээс хэтрэхгүй байхаар журамлажээ.

Мөн хугацаанд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, өрөө тасалгаандаа тогтмол цагуудад агаар сэлгэж байх, айлд зочлохгүй, зочин урихгүй байх, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, гарсан тохиолдолд хүн хооронд 2 метрээс доошгүй зай барих, гэрийнхээ ойр орчмын 50 метрээс хол агаарлаж явахгүй байх, олон нийтийн газар очихгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг ягштал баримтлах, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 100, 119, өрхийн эмнэлэгрүү утасдан мэдэгдэж, эмнэлзүйн заавар утсаар зөвлөгөө авна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.