СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-26

LIVE: Хатуу хөл хорионд орсон Улаанбаатар хөл хөдөлгөөн ихтэй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

"Дүнжингарав" худалдааны төвийн ойр орчим болон БЗД-ийн хоёрдугаар хороо, Дарь-Эх орчимд хөл хөдөлгөөн ихтэй байна. Харин Сүхбаатарын талбай орчимд хөдөлгөөн бага байна. Гадуур зорчиж байгаа иргэд дархлаажуулалтад хамрагдахаар явж байгаа бөгөөд хөл хориог дийлэнх нь зөв арга хэмжээ хэмээн үзэж байна. 

Нийтийн тээвэр өглөө 07:00-10:00 цаг, орой 17:00-20:00 цагийн хооронд үйлчилгээнд гарах журам хэрэгжиж байгаа. Гэвч өнөөдөр иргэдийн хөл хөдөлгөөн урьдын адил хэвээр байна. Ихэнх иргэд вакцин хийлгэхээр дархлаажуулалтын цэгүүдийг зорьж байна хэмээв.

Манай сурвалжлах баг хотын гурван хэсгээс хөл хөдөлгөөн ямар байгааг сурвалжиллаа.

Иргэн:

-Цар тахал дэгдээд олон хүн амиа алдаж байхад тэг зогсолт хийх нь зөв. Өндөр хөгжилтэй Европын орнууд ч хөл хорио хийж дарж авч байгаа. Хоёр дахь тунгаа хийлгээд явж байна. Төр засагтаа баярлалаа. Энэнээс илүү яах вэ.

Харин нийслэл хотын төв талбай орчимд хөдөлгөөн харьцангуй сийрэг байв. Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу иргэд онц шаардлагатайгаас бусад үед гадуур гарахгүй байхыг чиглэл болгосон. Мөн автомашинд хоёр төрлийн зөвшөөрөл олгосон. Цагийн хязгаарлалттай зорчих машинууд нийтийн тээвэртэй адил цагийн хуваариар хөдөлгөөнд оролцож байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.