Буянт-Ухаа олон улсын нисэх буудал зорчигчдоо хүлээж авахад бэлэн болжээ

Монгол Улс ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс агаарын хилээ нээхтэй холбогдуулан "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудал зорчигчдоо хүлээж авах бэлтгэлээ хангажээ.

Бэлтгэл ажлын хүрээнд нислэгийн аюулгүй байдлыг хангах, зорчигчдын эрүүл мэндийг хамгаалах, тав тухтай үйлчлүүлэх орчин бүрдүүлэх, тахлын халдвараас урьдчилан сэргийлэх тэмдэг, тэмдэглээ байршуулах, тусгаарлах өрөө гаргах зэрэг бэлтгэл ажлыг хангажээ.

177007142 185007820115064 5812227858145757253 n

178650190 185007650115081 3411920230486142879 n 178490899 185007776781735 6977628483943042764 n Тогтмол нислэг үйлдэж эхлэхэд нисэх буудлын болон хил дээрх хамтын ажиллагаатай байгууллагын ажилчид зорчигч үйлчлүүлэг, ачаа тээврээс тахлын халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг.

Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын тогтоол, шийдвэр, зөвлөмж холбогдох дүрэм журам зааврыг мөрдлөг болгон зорчигч нислэг эхлэхээс өмнө бүртгэлийн танхимд 1.5-2 метрийн зай барьж зогсох тэмдэглэгээг байршуулах, мөн сэжигтэй зорчигч ирсэн тохиолдолд эмнэлгийн ажилтнууд анхны тусламж үзүүлэх тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад ковидын халдварлалт буурахгүй байгаатай холбогдуулан нисэх буудлын болоод хамтын ажиллагаатай байгууллагын ажилчид, зорчигч, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс нисэх буудалд ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэж байгаа ажээ.

179317983 185007643448415 5875663422557315251 n176982097 185007693448410 6315067744592890272 n176778312 185007730115073 7145031929621499702 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.